Төвхөн Сан ТББ   

Төвхөн хийдийг анх байсан байдлаар нь сэргээн босгох, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, байгаль орчин, байгалийн гайхамшигт тогтцыг хадгалах зорилгоор 1997 онд анх байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа түүх соёлын гайхамшигт өвийг сэргээн босгох чиглэлээр судалгаа хийж Монгол улсын төв архив, МАХН-ын (хуучин нэрээр) архив, ЗХУКН-ын (хуучин нэрээр) архив болон Кино үйлдвэрийн архивын материал, нутгийн иргэдийн гар дээр цугларсан баримт материалыг цуглуулан хийдийн түүхийг сэргээн бичиж байна.

Энэ ажилд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Архангай аймгийн Хотонт сумын иргэд болон Төвхөн хийдээ гэсэн олон зуун сүсэгтэн олон өөрсдийн боломж бололцоогоор хандив тусламж үзүүлж байдаг. Жишээ нь, архитектор Л.Ганбаатар өөрийн олон жилийн судалгааны дүнд тулгуурлан бүтээсэн нэг ч хадаас оруулахгүй барих Гол цогчин дуганы зургийг манай санд үнэ төлбөргүй өгч байсан. Энэхүү зургийг үндэслэн Ти Си группийн компаниуд хандив өргөж 1997 онд Гол цогчин дуганыг доторх бурхан тахилын хамт сэргээн босгов. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2013 он. TC GROUP. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.              Хөгжүүлэгч ТЕСКОР ХХК