АГРОМ Хөдөөг дэмжих төв ТББ
АГРОМ Хөдөөг дэмжих төв ТББ нь 2005 оны 8-р сарын 4-нд Хөдөөгийн малчин ард иргэдийг дэмжих зорилгоор анх байгуулагдсан нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, Төрийн бус Байгууллага юм.
Байгууллагын эрхэм зорилго нь: "Хөдөөгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөдөөд ажиллаж амьдрахад нь таатай хөгжлийн орчин бий болгоход үйлчлэх, дэмжлэг үзүүлэх явдал" билээ.
Байгууллагын дүрэмд зааснаар бид:
- Хөдөөгийн хөгжлийн төлөө сургалт хийх болон бусад төрөл бүрийн арга хэмжээ зохиох, төсөл санаачлах, хэрэгжүүлэх, түүний үр дүнг олон нийтийн хүртээл болгох,
- Хөдөөд шаардлагатай мэдээлэл цуглуулах, нэгтгэх, түгээх,
- Хөдөөгийн иргэдийн амьдрал, ахуйн нөхцөлд дэмжлэг үзүүлэх,
- Хөдөөг гадаад, дотоодод сурталчлах,
- Хөдөөгийн амьдралын хүнд нөхцөлтэй айл өрхийг дэмжих арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Бид малчдын бүлгээр дамжуулан хөдөөд хөгжил хүргэнэ гэсэн уриатай ажилладаг.
Агром ТББ-ын бүтэц
МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛСЭН БОЛОН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ОРОЛЦОЖ БАЙСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР:
- 2005 – 2006 он. Австралийн Засгийн газрын санхүүжилттэй “Малчдын бизнес бүлэг” төсөл. Сэлэнгэ аймаг Сант сум.
- 2008 - 2009 он. Монгол Улсын БОАЖЯ-ны “Цаг уурын өөрчлөлттэй холбоотой бэлчээрийн усан хангамжийг зохицуулах нь” төсөл. Дундговь аймаг.
- 2010 – 2012 он. АХБ, МУЗГ-ын “Ядуу малчин өрхүүдэд уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах нь” нь буюу товчоор JFPR-9124-MON төсөл. Өвөрхангай аймаг 10 сум.
- 2014 оноос 2016 он хүртэл МУЗГ, IFAD -ын "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн "Бэлчээрийн ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь" бүрэлдэхүүн хэсгийг хариуцан Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн 15 суманд ажиллаж байна.