Ти Си  группийн вэб хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлье.            

Ти Си группийн хамт олон гадаад дотоод худалдаа, байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт, мэдээлэл харилцаа холбоо, програм хангамж, шинэ технологи нэвтрүүлэх, түүх соёлын дурсгалаа хайрлан хамгаалах, сэргээн босгох, математикт дуртай хүүхэд залуус, багш нарыг дэмжих, ивээн тэтгэх зэрэг олон чиглэлээр ажиллаж байна.

Бидний амжилтын гол түлхүүр бол нийгмийн хариуцлагаа ухамсарлан, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэл өвөрлөн нэгдэн, хамтарч ажилладаг, эрч хүчтэй, мэдлэг чадвартай залуус юм.  Тиймээс  бид ажиллагсдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх, ажлын нөхөрсөг орчныг бүрдүүлэхэд их анхаардаг.

Бидэнтэй хамтран ажиллах Та бүхнийг ажлын тав тухтай орчин, хамгийн нөхөрсөг хамт олон угтах болно. 

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!                                                                                                                          

 Ти Си Группийн Тэргүүн    Б.Түмэндэмбэрэл

  

 

Зохиогчийн эрх © 2013 он. TC GROUP. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.              Хөгжүүлэгч ТЕСКОР ХХК