Монгол оронд ургадаг голлох жимсний мод сөөгийг тарих арга
Үхрийн нүд
Үхрийн нүд нь манай орны байгаль цаг уурын нөхцөлд ихээхэн зохицсон ,ган,хүйтэнд тэсвэртэй эдийн засгийн ашигтай бутлаг ургамал юм.Үхрийн нүдний жимсэнд нь Р1, В1, В6 витаминууд , каротин, будагч бодис,сахар, алим ,нимбэг,чулуун хүчлүүд,пектин,фосфорын хүчил,эфирийн тос байна. Үхрийн нүдний шинэ жимсийг витамин дутагдсанаас үүссэн өвчнүүд,цус багадалт, ханиалга, уушигны хатгалгаа, бам ,ядралт, туралтын үед хэрэглэнэ. Жимсээр нь чанамал ,сироп,кисел,пастил,хадуу чихрийг чөмөг , ханд ,дарс хийнэ.Үхрийн нүд нь 1-1.5м өндөр ургадаг.
Монгол оронд ургадаг голлох жимсний мод сөөгийг тарих арга
Чацарганы мод тарих, арчлах арга
Монгол орны хойдба баруун хойд бүс нутагт болон их нууруудын хотгор ,Увс,Сэлэнгэ аймгуудын голын сав газруудаар тархалттай ургадаг.Ховор нанидан ургамал юм.Чацарганы байгаль хамгаалах жимсийг нь хүнсний хэрэглээ ,эм,био бэлдмэл үйлдвэрлэхэд өргөн ашиглаж байна.Чацаргана нь эмчилгээний гойд ач холбогдолтой болох нь тогтоогдсон бөгөөд тодруулбал чацарганы холтосны хиппофан хэмээх бодис нь өмөн үүгийн эсийн өсөлтийг сааруулдагийг 1950-аад онд тогтоожээ.Үүнээс гадна цацраг идэвхжүүлтээс хамгаалах үйлчилгээг үзүүлдэг байна.Байгаль хамгаалах зорилгоор Канад ,Япон,Их Британ,Энэтхэг,Хятад,Пакистан зэрэг орнууд ашиглаж байна.Энэ ургамал гэрэлд дуртай хангалттай чийгтэй хөнгөн хөрсөнд ургадаг. Чацарганыг хавар эрт болон намарын эхэн сард тарих боломжтой.
Мод тарих үндсэн арга
Мод тарих үндсэн арга
Мод сөөгийг нүхэнд эсвэл шуудуунд хашлага маягаар тарьдаг. Хашлаганд тарих модыг хооронд нь 15-20 см зайтай сөөлжүүлэн тарина. Нүхэнд тарихдаа 80-100 см диаметртэй,гүнийг нь 50-60 см ухаж таривал тохиромжтой. Нүхнээс ухаж гаргасан шорооноос чулуу,өвслөг ургамлын үндэсийг нь ялган зөөж хаяна.Энэ нүхэнд хийх шороондоо хөхөрч удсан бууц байвал 1 хувинг холиход ургалт түргэсч хөрсний бүтэц сайжирна.
Байгаль орчин Ногоон хөгжлийн газрын 2014 оны төлөвлөгөө
Байгаль орчин Ногоон хөгжлийн газар нь 2014 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөө гаргасан байна.
НБОНХГазрын 2014 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө
НБОНХГазрын 2014 оны үйл ажиллагааны нэгдүгээр улиралын төлөвлөгөө
Байгаль орчны мэдээллийн сан
Үндэсний хэмжээний мэдээллийн сан -National Database
Мета мэдээллийн сан - MetaDatabase
Гео-Мэдээллийн сан - Geo Database
Удирдлагын мэдээллийн сан -Administration Database
Ойн тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолт
Монгол Улсын Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлд ойн нэр томьёоны тодорхойлолтыг заасан байна. Ойн тухай хуульд хэрэглэгддэг нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
"Ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газар зүйн онцлог нөхцөл бүхий орчныг,
Ойн хэвийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглодог
УИХ-аас 2012 оны 5 сард Ойн тухай хуулийг баталсан. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлд ойд хориглох үйл ажиллагааны жагсаалтыг оруулжээ. Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараахи үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.Үүнд: