ЭМ технологи ашигласан бордоо, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа

 

Манай компани Японы эрдэм-тэдтэй хамтран эх орондоо ЭМ технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэн дараах салбаруудад өндөр үр бүтээлтэй ашиглаж байна. Үүнд
  • Газар тариалан,em1
  • Мал аж ахуй, 
  • Уул уурхайн нөхөн сэргээлт, 
  • Хөрсний бохирдлыг бууруулах, 
  • Аж үйлдвэрийн хаягдлыг цэвэршүүлэх,
  • Барилгын материалын үйлдвэр болон барилга засварын ажил,
  • Ундны ус цэвэршүүлэх,
  • Бохирдсон гол, мөрөн, нуурын ус цэвэршүүлэх
  • Ахуйн зориулалттай цэвэрлэх бодис үйлдвэрлэх,
  • Зочид буудал, ресторан, оффис, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн цэвэрлэгээ, ариутгал,
  • Хөрс сайжруулах компост хийх.

Газар тариалан

Тариалалтын өмнө талбайн хөрсөө сэргээх, идэвхжүүлэх, тариалалтад бэлтгэх зорилгоор ЭМ-10, идэвхжүүлсэн ЭМ-10, ЭМ монгол бокашиг ашиглана.

Үрийн чанарыг сайжруулах, өвчинд тэсвэртэй болгох, мөн соёололтыг түргэтгэх зорилгоор ЭМ-10, идэвхижүүлсэн ЭМ-10 хэрэглэнэ.

Тарьсны дараа хөрсний чийг хадгалах чадварыг нэмэгдүүлэх, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэхэд ЭМ-10, идэвхижүүлсэн ЭМ-10 хэрэглэнэ.

Ургамлыг хортон шавжаас хамгаалахад ЭМ 5 ашиглана.

Ургац хураалт дууссаны дараа ирэх жилийн бэлтгэлд ЭМ-1

Мал аж ахуй

Малыг өвчинд тэсвэртэй, өлчир болгох зорилгоор ЭМ-10, идэвхижүүлсэн ЭМ-10-ыг уух ус болон идэш тэжээлд нь нэмж хэрэглэнэ.

Малд шаардлагатай амин дэмийн хэрэгцээг хангах, сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор буудайн хивэг ашиглаж хийсэн ЭМ Монгол бокашиг өвс тэжээлд нь нэмэлт хэлбэрээр хэрэглэнэ (гахай, шувууны аж ахуй эрхлэгчид аль ч улиралд хэрэглэх боломжтой) 

Малын өтөг бууцыг ариутгах, малыг элдэв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, агаарт шүвтрийн хий болон хорт хий дэгдэх зэргээс сэргийлэх зорилгоор ЭМ-10, идэвхижүүлсэн ЭМ-10 болон ЭМ Монгол бокашиг ашиглана.Малын бэлчээрийн гарцыг нэмэгдүүлэх зорилгоор ЭМ-10, идэвхижүүлсэн ЭМ-10 болон ЭМ Монгол бокашиг ашиглана.Гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндийг сайжруулах, таагүй үнэрийг багасгахад (2-4мл  идэвхижүүлсэн ЭМ10-г  1л гэсэн харьцаагаар) бэлдсэн усанд оруулах, хэвтрийн үнэр дарахад 1:500, уух усанд 1:1000 харьцаагаар хийнэ.

Уул уурхайн нөхөн сэргээлт

Уурхайд ашигласан газрын техникийн нөхөн сэргээлтийн дараа биологийн нөхөн сэргээлт хийхэд  ЭМ-10, идэвхижүүлсэн ЭМ-10 болон ЭМ Монгол бокаши, ЭМ 5, ЭМ компостыг ашиглана.

(хөрсний үржил шим муудсан байх тул 1га газарт 3-6тн ЭМ бокаши, малын өтөг бууц, шувууны сангас, буудайн хивэг зэргийг ЭМ 10 ашиглан компост хийж ургамлын үр цацахаас өмнө хөрсөө өнгөлөн цацаад дараа нь идэвхжүүлэх зорилгоор ЭМ-10, идэвхижүүлсэн ЭМ-10-аар 1:1000 харьцаагаар хөрсөө усална. Ургамал соёолсны дараа хортон шавж гарахаас өмнө ЭМ5-ийг 1:1000 харьцаагаар хольж усална.

Хөрсний үржил шим ихээр муудсан газарт ЭМ Монгол бокашиг дахин 1 удаа га-д 400кг байхаар тооцон талбайдаа цацаж өгөөд даруй ЭМ-тэй усаар услана.

Аж үйлдвэрийн газарт

Арьс ширний болон ноос ноолуурын үйлдвэрийн угаах цехэд угааж буй арьс шир, ноос ноолуурын чанарыг сайжруулах, зөөлрүүлэх, таагүй үнэрийг бууруулах зорилгоор ЭМ-10, идэвхжүүлсэн ЭМ-10 ашиглана.

Мал аж ахуйн түүхий эд боловс-руулдаг үйлдвэрийн таагүй үнэртэй аль ч цехэд, таагүй үнэрийг дарж ажилтнуудын эрүүл ахуйн шаардлагыг хангасан ажлын байранд ажиллах бололцоо олгох зорилгоор ЭМ-10, идэвхижүүлсэн ЭМ-10 ашиглана. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн элэгдлийг бууруулах зорилгоор бас ЭМ-10, идэвхижүүлсэн ЭМ-10 ашиглана. 

Орон сууц, их барилгад

Орон сууцны хананд орох цементийг ЭМ1 оролцсон усаар зуурахад элдэв сөрөг энерги арилах төдийгүй тамхины утаа бусад эвгүй үнэр арилж байсан байна. Мөн хананы цууралт эрс багассан байна.

Авто замд

Япон улсын Хокайда буюу цаг уурын нөхцөл байдлаар манай улстай ойролцоо хүйтэн сэрүүн мужид авто зам барихдаа ЭМ1 бэлдмэлийг хэрэглэхэд асфальтан зам мөстөх нь багасаж, өвлийн улирал өнгөрсний дараа эхэлдэг цууралт эрс багассан байна.

Зочид буудал, ресторан, оффис, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн цэвэрлэгээнд ашиглах

Цэвэрлэгээ, угаалгыг химийн бус аргаар бага зардлаар хийх (ахуйн зориулалтаар ашиглах заавартай ижил) -дээ ЭМ1-ийг ашиглаж болно.

Ундны ус цэвэршүүлэх

Ундны усыг бага зардлаар натурал аргаар цэвэршүүлэхэд ЭМ керамикийг ашиглана (нэг тонн ус цэвэршүүлэхэд нэг кг ЭМ керамик). ЭМ керамик нь усны эрдэсжилт болон цахилгаан дамжуулах чадвар өндөр мөн ундны усанд хатуудсан хатуулгыг богино хугацаанд багасгахын зэрэгцээ усан дахь эрүүл мэндэд тустай элементүүдийг хадгалах үйлчилгээ үзүүлнэ. 

Хаягдлын сан цэвэршүүлэх

Азийн олон оронд хаягдлын сан цэвэршүүлэхэд ЭМ технологийг ашиглаж байна. Үүний тулд тусгайлан зориулж бэлдсэн, геомембран дэвссэн талбайд ахуйн хэрэгцээнээс гарсан био хаягдлыг цуглуулж ЭМ1 уусмалаар шүршин задлах замаар био хог хаягдлыг цэвэршүүлж задлан аажмаар бордоо болгон ашиглаж байна.

Цөмийн бохирдлыг цэвэрлэх

Цунами болсны уршгаар Фукошимад цацагдсан цөмийн цацраг идэвхит бохирдлыг цэвэрлэх ажилд ЭМ1-ээр идэвхжүүлсэн усыг ашиглахад энгийн уснаас 2-3 дахин сайн үр дүн өгсөн байна.

 

 

Facebook

Манай хаяг

a2 hosting reviews

Цаг агаар