Нийгмийн хариуцлага

 

Бид нийгмийн хариуцлага гэдгийг эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн, байгаль орчныг хамгаалж, бизнесийн ёс зүйг сахин ажиллах гэж ойлгодог. Мөн үүнээс гадна манай ажилтнууд нийгэм, иргэдийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулан, тусламж, дэмжлэг үзүүлж, бусдыг манлайлан дагуулах чиглэл баримтлан ажилладаг.

Бизнесийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах чиглэлээр Бид:

  • Бизнесээ хуулинд нийцүүлэн явуулна.
  • Архи, тамхи, элдэв муу зуршил бий болгодог бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, суртачлахгүй.
  • Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагатай хамтран ажиллахгүй.

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр Бид: 

  • Манай компани нь байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ажилладаг төдийгүй бусад компаниуд ч мөн адил өөрийн үйл ажиллагаагаа байгальд хор хөнөөлгүйгээр явуулж, байгаль орчинг хамгаалах аливаа арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцдог.Мөн ойжуулагч, жимсчдийг эгнээндээ нэгтгэн ойн нөхөн сэргээлтэнд гар бие оролцон, Монголдоо алим, интоор, чавга, лийр зэрэг жимсний цэцэрлэгийг дахин байгуулах ажлаа эхлээд байна.

Бизнесийн ёс зүйг сахин ажиллах чиглэлээр Бид:

  • Ажилтнуудынхаа өмнө дээд зэргийн нийгмийн хариуцлагатай байж, ажлын нөхцөл байдлыг тасралтгүй сайжруулдаг.
  • Чадварлаг боловсон хүчин бол монголын ирээдүй билээ. Тиймээс бид оюутан залуусыг дэмжин манай салбар компаниудад дадлагажих, цаашид мэдлэг чадвараа хөгжүүлэхэд нь анхаарал хандуулан ажиллаж байна.
  • Хамтран ажиллаж, хамтран ашиг олох зарчмыг баримтлан "За гэвэл ёогүй" байхаар бизнесээ эрхэлдэг. 

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр Бид:

  • Ажилчдын эрүүл мэнд, ахуй амьдралыг дэмжиж сайжруулдаг
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг сахин өдөр тутмын үйл ажиллагаанд ажилчдад заавар зөвлөгөөг тасралтгүй өгөн тэдний аюулгүй байдалд анхааран ажилладаг.

 

Facebook

Манай хаяг

a2 hosting reviews

Цаг агаар