Ти Си групп нь Төрийн бус байгууллага, компаниудын хамтын ажиллагааны талбар юм. Группийн компаниуд Монгол Улсын эдийн засгийн гол салбарууд болох мэдээллийн технологи, байгаль орчин, хөдөө аж ахуй, олон улсын худалдаа, зуучлалын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Группэд гадаад худалдаа, байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтээр ажилладаг “Эколайн” ХХК, мэдээллийн технологи, програм хангамж, вэб загварчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “Тескор” ХХК, халиун бугын үржүүлгийн чиглэлээр ажилладаг "Согоот дөлгөөн" ХХК, хэвлэл, дизайны үйл ажиллагаа эрхэлдэг "Орчлон принт" ХХК зэрэг компаниуд ордог.
Мөн математик боловсролыг дэмжих зорилготой "Мат Дэм төв" ТББ, хөдөөгийн хөгжлийг малчин өрх, малчдын бүлгээр дамжуулан дэмжих зорилготой "Агром-Хөдөөг дэмжих төв" ТББ, ойжуулагч, цэцэрлэгжүүлэгчдийн "Мөнх ногоон хэрэм хөдөлгөөн" зэрэг төрийн бус байгууллагууд ажиллаж байна.